“Нэткапитал” ББСБ-ын эзэн Д.Сүндийг гэргийгээ зоддог, хүчирхийлэгч гэх баримтууд “Бүрээ” гэдэг цахим хуудсанд нийтлэгдсэн. Тухайн мэдээлэл цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Д.Сүндий өөрийн цахим хуудсааараа дамжуулан ингэж мэдэгдсэн.
Тухайн мэдэгдлийг хийснийх нь дараа бид Д.Сүндийтэй хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон тодорхой хариу өгөөгүй.
–Д.СҮНДИЙ: ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАСАН. ЭНЭ БОЛ ГҮТГЭЛЭГ–
Үүний дараа Д.Сүндийд удаа дараа зодуулсан гэгдээд буй эхнэр Н.Ундрах нь цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгсөн.
“Намайг Нэргүйн Ундрах гэдэг. Өнөөдөр 2020.04.20 өдөр. АНУ-ын цагаар өглөө болж байна. Өнөө өглөө босоод Бүрээ гэх фэйсбүүк пейж дээр гарсан мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа. Тодорхой тайлбар хийж өөрийгөө танилцуулахгүй бол болохгүй юм байна гэж бодлоо. Гэр бүлийн маань хүнийг Д.Сүндий гэдэг. Бид хоёр 2008 онд анх “Нэткапитал” ББСБ-ыг хамтарч байгуулсан. Тухайн үед банк бусын санд 400 сая төгрөг байсан. Хүмүүс хэлдэг л дээ. Мөнгө хүүлэгч, луйварчин, мөнгө угаагч гээд. Бизнесийн талаар тийм юм ярихад дуугүй өнгөрч болно. Харин гэр бүлийн маань тухай зөндөө олон муухай сэтгэгдлүүд бичсэн байна.
Яаж огт танихгүй хүмүүсийнхээ, гэр бүлийнхээ талаар ийм зүйл бичиж болдог юм. Та бүхнийг миний оронд өөрсдийгөө тавиад үзээсэй гэж бодож байна. Би чинь өөрөө эх хүн. Би охинтой, ээжтэй хүн. Үүнийг миний ээж, охин маань үзэж байгаа шүү дээ. Охин минь хүртэл уншаад эмзэглээд байж байна. Хүчирхийлэл дунд амьдруулдаг, хавиргыг нь хугалсан гээд би ийм юм бичээд, тайлбар хийх гээд сууж байгаадаа өөрөө ч эмзэглэж байна. Сэтгэл санаа ч тайван бус байна. Сүндээгийн дагавар охин Жавзандулам гээд, би охиноо тэгэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Охин бид хоёр яг л сайхан ээж охидууд шиг харилцаатай. Энэ чинь залуу хүүхдэд хүртэл эмзгээр тусаж байгаа шүү дээ. Таны нөхөр 20 гаран насны жоохон охин авчраад, таны гэрт амьдарч байвал, та тийм амьдралыг тэвчих үү. Ямар эрүүл ухаантай хүн ийм амьдралыг тэвчих юм”.
Н.Ундрах Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн өргөдөл, Хэрэг бүртгэлийг хэрэг нээсэн баримт
Н.Ундрахын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн хохирогчийн мэдүүлэг
Н. УНДРАХЫН ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: ТАРХИ ДОРГИЛТ, НҮҮР БОЛОН ЦЭЭЖНИЙ ЗӨӨЛӨН ЭДИЙН НЯЦРАЛ
Өнгөрөгч оны гуравдугаар сарын 27-нд Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ханхүү, тухайн үед 41 настай, Н.Ундрахын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг ГССҮТ-д очиж хийснийг мэдээлж байсан.
ДЭЛГЭГДСЭН БАРИМТУУД ХООСОН ЦААС БОЛЖ, Н.УНДРАХ ЮУНД БӨӨРӨНХИЙЛӨВ
Түүний лайваараа дамжуулан хэлсэн зүйлийг эхнээс нь дуустал сайн сонсоход, “Д.Сүндий намайг зодоогүй, зодож байгаагүй. Би цагдаад гэр бүлийнхээ асуудлаар огт хандаагүй” гэж хэлсэнгүй. Харин түүний оронд, лайвыг нь үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг л онцгойлон шүүмжилж, түүнд хэрхэн эмзэглэж буйгаа илэрхийлээд байх шиг. Хэрэв түүний нөхөр Д.Сүндий үнэхээр хүчирхийлэгч биш бол Н.Ундрах юунд ингэж бөөрөнхийлөв. Үнэхээр дэлгэгдсэн баримтууд ХООСОН ЦААС ТӨДИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ юу эсвэл баримтны цаадах үнэнээс эмээв үү гэдэгт эргэлзэж буй хүн цөөнгүй.
–ЦАГДАА БОЛОН ПРОКУРОРЫН АЛЬ НЬ Ч ҮГҮЙСГЭСЭНГҮЙ-
Д.Сүндий болон Н.Ундрах нар нь цагдаа, шүүхийн хөдөлшгүй баримтыг үгүйсгэж, худал гүжирдлэг хэмээсээр буй. Бид энэ талаар тодруулахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийг зорив. Баримтаар Н.Ундрахын хэргийг 2019 оны гуравдугаар сарын 25-нд анх хүлээн авч, 31-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав “Хэргийн мэдүүлэг авч байна” гэх хариултыг өгөв. Тиймээс бид Хэрэг бүртгэх тасгийн дарга О.Баттөртэй уулзсан юм. Тэрбээр тухайн хэргийн тухай “Прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл задруулах боломжгүй. Хэргийг хариуцсан прокуророос нь зөвшөөрөл авах хэрэгтэй”хэмээв.
–Д.СҮНДИЙ ЭХНЭР Н.УНДРАХАА ЗОДСОН ГЭХ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ НЬ ҮНЭН–
Иймд бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт очиж, Д.Сүндий, Н.Ундрах нарын хэрэг дээр ажиллаж буй прокурор Одонтуяатай уулзах хүсэлт тавьсан ч туслахаараа дамжуулан “Хянагдаж буй хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй”гэв. Тэгэхээр ямартай ч Д.Сүндий эхнэр Н.Ундрахаа зодсон хэрэгт шалгагдаж буй нь ҮНЭН бөгөөд цахим хуудсанд дэлгэгдсэн баримт үндэслэлтэй нь тодорхой болов.
Хэрэв эл хэрэг Д.Сүндий болон Н.Ундрах нарын хэлснээр гүтгэлэг бол цагдаа нар юунд өнөөг хүртэл чимээгүй байв. Хэргийг шууд үгүйсгээд, иргэдийн дундах эргэлзээг арилгахгүй байгаад эргэлзэж байгаа хүн цөөнгүй. Түүнчлэн 2019 онд болоод өнгөрсөн гэх эл хэргийн баримтыг хэн ямар зорилгоор гэнэт дэлгэв. Сонгуульд өрсөлдөхөөр өөрийгөө сойж буй Д.Сүндийг “намнах”-ын тулд дэлгэсэн нь үнэнд арай илүү ойртоно. Эл хэргийн үнэн мөнийг хууль цагдаагийн байгууллага илчлэх нь цаг хугацааны асуудал биз ээ.
Эх сурвалж: Eguur.mn сайт
Д.Сүндий эхнэрээ зодсон хэрэгт шалгагдаж буй нь үнэн |
2025-04-09 11:57:59
2025-04-09 11:57:01
2025-04-03 11:25:42
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10