Баасан, 2025-04-18
БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ авчрахаар боллоо

Гадаад улсаас иргэдээ татан авахаар дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 2-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, 500 орчим иргэнээ татахаар болсон.
 
Харин уг нислэгүүдийн хуваарь, зохион байгуулалтыг дараах байдлаар өөрчилжээ.
 
Тодруулбал,
 
Сөүл-Улаанбаатар чиглэлд дөрөвдүгээр сарын 30-нд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжин ирж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг л авахаар төлөвлөжээ. Учир нь дамжиж ирж байгаа иргэдээ БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд гаргасан шийдвэр юм. 
Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авна.
Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэж монгол иргэдээ авахаар болсныг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.

БНСУ руу хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ авчрахаар боллоо
2020-04-23 17:03:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ