Өнөөдөр 11.00 цагаас болсон Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдрөөс хойш коронавирусний шинэ тохиолдол Монгол Улсад нэмж илрээгүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусний халдвар авсан Франц улсын иргэний шат шатны шинжилгээний дүн сайн гарч, Франц иргэн эдгэрлээ. Түүнийг сувилалд шилжүүлсэн гэх мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нарыг хамруулсан 19 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад цаг тухай бүрт нь шинжилгээ авдаг гэдгийг тодотгосон юм.
“ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлгийн ажилтнуудад тусгаарлалтад орохоос өмнө шинжилгээнд хамруулж, уушгины зургийг нь авдаг. Улмаар 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээнд хамруулдаг юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудад шат дараатай шинжилгээ авдаг гэдгийг хариуцлагатай мэдэгдье” гэж ХӨСҮТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Нямхүү ярилаа.
Түүнчлэн ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторийн хяналтад байсан 161 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж буй 48 оюутны шинжилгээнээс мөн коронавирус илрээгүй гэдгийг тэрбээр онцлов
| Франц иргэн эдгэрч түүнийг сувилалд шилжүүлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24