Бямба, 2024-11-23
“Легаси” Компани дөрвөн жилийн настай барилга хэдийг барьсан бэ

Хүйтний ам наашилж буй намрын сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын ард иргэд дор бүрнээ өвлийн бэлтгэлээ базааж байна. Харамсалтай нь яг энэ үеэр гал түймрийн улмаас олон айл хохирол амслаа. Тодруулбал, энэ сарын 5-нд Сүхбаатар дүүргийн VIII хорооны 34 дүгээр байранд гал гарч 11 айл өртсөн юм. Хэдийгээр айлууд бүрэн галд өртөөгүй ч барилгын гадна пасадны хөөсөнцөр, дулаалга шатсан учир нимгэн хананы цаана бээрч суух нөхцөл байдал үүсээд байна. 

Гал гарсан шалтгааны талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “16.50 цагийн орчимд “Манай байранд гал гарлаа” гэсэн дуудлага оршин суугчаас ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгчид, гурван автомашинтай очиж галыг унтраасан. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв. 


Биднийг очиход тус байрны  жижүүр гадна орчны цэвэрлэгээ хийж байв. Шатаж, харласан хөөсөнцөр, хагарсан шил, дутуу шатсан машины дугуй зэргийг дааж ядан хогийн цэгт аваачих аж. 34 дүгээр байр нэг орцтой бөгөөд хаалгаар дөнгөж ороход  л утаа үнэртэнэ. Толгой эргэм үнэр нь хуванцар сав шатаахад үнэртдэгтэй адил хурц байв. 77 өрхийн 300 гаруй хүн амьдардаг энэ байрыг  “Легаси” ХХК   барьж, ашиглалтад оруулаад дөрвөн жил болж байгаа аж. “Гэрээний хугацаа дууссан учир тухайн байгууллага хариуцлага хүлээхгүй” гэдгийг тус байрны СӨХ-ны дарга Н.Оюунчимэг хэлж байлаа. Тэрбээр “Галын дохиолол нь ажилдаггүй гэсэн яриа гарсан. Айл бүрийн аюулгүйн систем, дохиолол хэвийн ажиллаж байгаа. Гал гарсан даруйд цахилгааныг бүрэн тасалж, оршин суугчдûг гаргасан. Би өчигдөр Îнцгой байдлын газарт очиж холбогдох мэргэжилтэнтэй уулзсан. Одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэсò хяналт, шалгалт явуулж байна. Энэ хяналт, шалгалтаас гарсан дүгнэлтийг Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн хурлаар шийдэх байх. Галд өртсөн зарим айл “Гэрт байх боломж алга” гээд түр гадуур байрлаж байгаа. Манай оршин суугчдын дийлэнх нь “Хаан”, “Улаанбаатар” даатгалд даатгагдсан. Барилгын гал гарсан хэсэг буюу урд талд 22 айл байдгаас 11 айлд их, бага хэмжээний хохирол учирсан. Эдгээрт  даатгалгүй айл ч байна. Тэгэхээр галын дүгнэлт гарч байж л хохирлын хэмжээ, түүнийг барагдуулах тухай яригдах байх даа” гэв. Түүний хэлж буйгаар гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд айл бүр гэртээ áîëîí орцонд их цэвэрлэгээ, ариутгал хийсэн гэнэ. Галд өртсөн айлуудыг гаднаас нь хараад хохирлыг тооцоолж, ялгах боломжгүй юм. Анхан шатны үзлэгээр тус байрны найм, есөн давхрын 51,52, 58, 59, тоот айлууд хамгийн их хохирол амссан байна. 


Арван минут орчим дээш, доош явахад толгой эргэж, дотор муухайрч байв. Гарч, орох оршин суугчид ороолтоор хамраа дарж, амны хаалт зүүж байгаа нь үүнтэй холбоотой. Хамгийн их хохирол амссан гэх 59 тоотын эзэн И.М-тэй уулзах гэсэн боловч эзгүй байсан юм. Түүнтэй утсаар ярьж нөхцөл байдлын талаар òîäðóóëлаа. 
-Гал гарах үед та гэртээ байсан уу? 
-Гэнэтхэн гэрт утаа орж ирсэн. Хүүхдүүдээ хувцаслаад л хар эрчээрээ гарсан. Манайхан барилга барихдаа галд тэсвэртэй, амархан шатдаггүй материал сонгож стандартад нийцүүлэхгүй бол нэг өглөө сэрэхэд л байраараа угаартаж шатаж үхэх нь байна. 
-Та гэртээ эзгүй байгаа бололтой? 
- Хүүхдүүдийн толгой өвдөж, ханиалгаàä байгаа болохоор манай гэр бүл түр нүүсэн. Ойлгомжтой шүү дээ. Хуванцар шатсан өмхий үнэртэй, дулаалга гүй, хүйтэн байшинд яаж байх вэ дэн. Тэр онгойсон хар нүхнүүдийг яаралтай бөглөхгүй бол ирэх долоо хоногоос хасах арван хэм рүү орж хүйтрэнэ гэж байна.  
-Танайхыг хамгийн их хохирол амссан айл гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу? 
- Таван төгрөг ч бай сая төгрөг ч бай ижилхэн хохирол. Одоо өвлийн хүйтэн болж байхад шатаж, нурсан гадна талыг хэн янзалж, засах вэ гэдэг нь асуудал. Цаг хугацааны хувьд ч асуудалтай юм. Галын дүгнэлт нь гарахад долоо хоног шаардлагатай гэж байгаа юм. Үүнийг би хэтэрхий удаан гэж шүүмжилнэ. 
-Танай тагт хамгийн их шатсан харагдаж байна? 
-Их шатсан. Манай иргэд тагтаа агуулах мэт ашиглаж байна. Жишээлбэл, машины дугуй олныг хураачихсан. Түүнийг нь шууд авч шидэж байсныг та нар харсан байх. Энэ нь өөрөө галыг хөгжөөж, түймэр тархах шалтгаан болж байгааг ойлгох хэрэгтэй. Хөөс, хөөсөнцрийг барилгын гадна пасадад ашиглах явдлыг хориглох шаардлагатай. Стандарт, журмаа мөрдөж эрүүл, аюулгүй, чанартай барилга баримаар байна. 
-Онцгой байдлын аврагчид дугуйг шидсэн хэрэг үү? 
-Аврагч нар авч шидэж байгаа харагдсан. Тэр нь ч зөв байх. Үүн дээр нэмээд хэлэхэд манай Онцгойнхон их буруу ажилласан. Ус нь хүрэхгүй байсан учраас ус цацагч хоолой нэмж угсараад дээш гарсан. Тэр нь угсарсан хэсэгтээ шүүрч, ус гоожиж байсан. Гал сөнөөгчдийнхөө ур чадварыг дээшлүүлж, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол хэцүүхэн харагдаж байна лээ. Тэр ахлаж явсан дарга нь ямар хүн байсан юм. Àйл, айлын тагт дамжиж байснаас хажуу талын аваарын шаттай орон сууцнаас ус цацаж, унтраах боломжтой байсан. 
-Тэгэхээр гал тархсан нь хэний буруу болж таарав? 
-Аль аль талдаа л бодох асуудал. Би хэн нэгнийг буруутгах гээгүй. Оршин суугчид ахуйн соёл, анхаарал болгоомжгүй байдлаас болж  амархан шатах эрсдэлтэй зүйлсийг хадгалаж байна. “Гал гарлаа. Хурдхан бууж байраа чөлөөл аюултай” гэж хэлэхэд бүгд цахилгаан шат руу гүйж байгаа юм. Ослын үед цахилгаан шат хэрэглэж болохгүй, аваарын гарцаар гарах ёстойгоо ч мэдэхгүй байна шүү дээ. Улсаас хэчнээн тэрбум төгрөг зарцуулж гамшгийн сургуулилт зохион байгуулдаг билээ. Ямар ч үр дүнгүй.  Мөн хот тохижилт, төлөвлөлтөө ч сайтар бодож шийдэх хэрэгтэй. Жишээ нь, манай байранд зогсоол байхгүй, галын машин орох гэж хугацаа алдсан. Орж ирлээ ч галын голомтод дөхөж очих ашигтай зогсоол, зай, талбай байхгүй гэдгийг хэлж байлаа. Галын дүгнэлт ямар хугацаанд хэрхэн гарч, хэзээ шийдэгдэнэ тэр хүртэл тус байрны оршин суугчид “Цасан шуурга шуурч, хүйтрэхээс өмнө засвар хийчихээсэй” гэсэн битүүхэн горьдлоготой хүлээж сууíà. Шатаар дээш, доош алхахад зөрж өнгөрсөн хөршүүд нь галд өртөөгүй ч утаа, угаарт нь толгой өвдөж буйг, тав тухтай амарч чадахгүй байгаагаа ярилцана. Тэд “Бид ч яах вэ, үнэртээд байж байхаас өөр сонголтгүй. Шатсан айлууд л хэцүү байна хэмээн санаа зовоцгоож байв. Энд чинь нялх хүүхэдтэй айл ч байгаа” хэмээн шивэр авир хийцгээнэ. 

Гал гарч эхэлсэн гэх 17 тоотын эзэн М-ийн гэрт бид орлоо. Тагтныхаа хаалгыг бүтэн дэлгэчихсэн тоос, тортогоо угааж байв. Тагт талдаа гал тогоотой бөгөөд тэр хэсэгт ямар нэгэн шатаж түлэгдсэн, харалсан зүйл харагдсангүй. Гал гарах үеэр гэртээ байсан эсэхийг тодруулахад “Намайг гадуур ажилтай явах үед танихгүй дугаар залгасан. “34 дүгээр байрны жижүүр байна. Танайхаас гал гараад, байр шатаж байна гэсэн. Энэ ирсэн дуудлага нь байна 16.42 цаг гэж байгаа биз. Манайхаас гал гарсан гэдэгт би эргэлзэж байгаа. Хажуу айлын тагт болон манай тагтны зүүн хэсэг илүү шатсан байгаа. Юу болж байгааг нь мэдэх юм алга. Ямар ч байсан гэрээ цэвэрлэж сууна хэмээн ярьсан юм. Тэдний тагтан дээр гарч дээш харвал шатсан хана барилгын галд өртөөгүй хэсгээс дотогш 20 см орчим цөмөрсөн байсан юм.  Хэн нэгний хайхрамжгүй байдлаас тамхины иш доод айлын тагтруу унах төдийд л гал авалцах боломжтой гэдэг нь илт харагдаж байлаа. 
Байгаа бүхнээ шавхан урьдчилгаа бэлдэж лизингээр өөрийн болгосон байраа дөрөвхөн жилийн дараа шатчихна чинээ хэн ч санаагүй байх. Хүйт даасан ханан дунд, хоолой аргам үнэртэй эвлэрч суухгүйн тулд нялх хүүхдээ тэврээд айлд очсон оршин суугчид эд материал, сэтгэл санаагаар хохирч буйгаа учирласаар үлдэв. 


“Легаси” Компани дөрвөн жилийн настай барилга хэдийг барьсан бэ
2019-11-08 11:20:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0