Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гадаад харилцааны яамын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссоос тусгай нислэгээр ирэх иргэдэд доорхи таван шалгуурыг тавьж байгаа аж. Үүнд:
Орох оронгүй болж байгаа оюутнууд
Эрүүл мэндийн шалтгаантай
Жирэмсэн
Өндөр настан болон асран хамгаалагчтай
Бага насны хүүхэдтэй гэр бүл
Дээрх шаардлагаас гадна БНСУ-ын Хуульзүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлэн саатуулагдсан 30 гаруй иргэнийг тусгай нислэгтэй зайлшгүй багтаах шаардлага тавьж байгаа аж. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "АНУ-д байгаа болон Европын орнуудад сууугаа иргэдийг татан авах боломжийг хангах үүднээс Сөүлийн Инчеон онгоцны буудлаар дамжуулан транзит нислэг үйлдэхээр болсон. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн транзит зорчигчид буюу нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Харин ирэх тавдугаар сарын 1-ний нислэгээр зөвхөн БНСУ-д оршин сууж байгаа 271 иргэн ирнэ" гэдгийн онцоллоо.
Маргааш нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ |
|