АТГ-аас 73 хэргийг прокурорт шилжүүлжээ. Эдгээрт олны анхаарал татсан, төрийн өндөр, албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдсон хэрэг цөөнгүй байна. Тухайлбал:
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг;
УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг;
Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;
Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;
Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг;
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг;
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэрэг багтана.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ |
|