Бямба, 2024-11-23
Д.Нямхүү: Үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг онцгой анхаарч байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 213 оронд COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдэж 3.1 сая хүн өвчилж, 224 мянган гаруй хүн нас барж, 1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Батлагдсан тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд тус улсад нийт 1 сая гаруй хүн өвчилжээ. Халдвар авсан иргэдийн тоогоор Испани, Итали, Их Британи, ОХУ, Герман, Турк, БНХАУ удаалж байна. АНУ-д 59 мянга гаруй хүн нас барсан бол Италид 27 мянга, Францад 23 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 38-д хүрснээс 10 хүн эдгэрсэн эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн шинээр нээгдсэн лабораторид хийсэн 133 хүний шинжилгээнд COVID-19 халдвар илрээгүй. Үүнийг нарийвчилж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймгийн 31 хүний давтан шинжилгээг хийлээ. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан 46 сорьцноос вирус илрээгүй" гэж мэдээллээ.
 
 
 
 
 

Д.Нямхүү: Үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг онцгой анхаарч байна
2020-04-30 12:00:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0