Бямба, 2024-11-23
Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг иргэдэд тогтмол олгохоор боллоо

Ковид-19 цар тахлын  онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор зарим эмийг борлуулах хүчин чадал бүхий эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмээ тогтмол авах боломжтой болж байна. Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараахь 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулжээ. Үүнд :
 
Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан
Тус эмийн сангууд иргэдэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг маргаашнаас буюу ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор боллоо. 

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг иргэдэд тогтмол олгохоор боллоо
2020-04-30 12:59:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0