Бямба, 2024-11-23
Сөүлийн онгоцноос таван сэжигтэй тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 217 сорьцонд /ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 74/ шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Харин Сөүл-Улаанбаатарын нислэгээр 271 зорчигч ирснээс таван сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарлааад байна" гэлээ. Мөн тэрбээр Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 02-ны  өдөр Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Энэхүү нислэгээр өндөр эрсдэл үүсч болзошгүй иргэд ирнэ гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ зөвлөмж гаргасан байна. Иймээс тухайн зөвлөмжийн дагаж, ажиллахыг уриалж байгаа ажээ. 
ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 199 дугаарт 164 хүн холбогдсон  байна. БНСУ, АНУ, Чех улсад буй иргэдийн ар гэр нь холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тодруулга авсан байна. Иргэдийн зүгээс бага насны хүүхдийг гадуур олноор нь дагуулж явж байгаа талаар гомдол их ирсэн аж. Иймээс  ЭМЯ бага насны хүүхдийг гадуур дагуулж явуулахгүй байх, зайлшгүй дагуулж явах бол амны хаалт зүүлгэхийг зөвлөлөө. 
Харин ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Чартерийн онгоцоор ирж буй бүх хүнийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа. Гэхдээ Европын орнууд өөрсдийнх орны иргэдээ шинжилж чадахгүй байгаа нөхцөлд гадаад иргэдээс шинжилгээ авч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Иймээс Европоос ирсэн хүмүүс хамгийн эрсдэлтэй тул ард иргэд Та бүхэн сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна" гэв. 
 
 

Сөүлийн онгоцноос таван сэжигтэй тохиолдол илэрчээ
2020-05-01 11:36:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0