УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр өнөөдөр “News.mn” цахим сайтад улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Түүний ярилцлагаас хэд, хэдэн асуудал анхаарал татав. Хамгийн хачирхалтай нь, боловсролын салбарыг толгойлж явсан Лу.Гантөмөр “2020 оны сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд “боловсролгүй” басхүү ёсзүйгүй ч гэмээр хариулт өгчээ.
Тодруулбал, тэрбээр “2020 оны сонгуулийн онцлог бол коронавирус. Эрх баригчдад коронавирус маш том давуу тал өгсөн. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхнээ коронавирусаар дарж сонгууль явуулах нь” гэж санаа зовнингуй ярьжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар коронавирусын эсрэг арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлж, ажлаа сайн хийж байгаа нь АН-ын гишүүдийг айлгаж эхэлсэн бололтой. Эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэнэ гэх амлалт өгдөг гишүүдийн бодит төрх ийнхүү ганцхан ярилцлагаар танигдлаа. Лу.Гантөмөр гишүүний хувьд иргэд нь эрүүл саруул, эх орон амгалан тайван байхаас илүүтэй 2020 оны сонгуульд корона вирус МАН-д нэмэх оноо болохвий гэж санаа зовж байгаагаа шуудхан илэрхийлж байна. Мөн ярилцлагынхаа үеэр Лу.Гантөмөр тойргоо сольж үзээгүй гэж сайрхсан атлаа “гэр хорооллын айл өрхөөрөө сонгууль дөхөхөөр л очно доо” хэмээн хээвнэг хариулжээ.
| МАН коронатай сайн тэмцэж байгаад Лу.Гантөмөр санаа зовов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24