Бямба, 2024-11-23
"Анх-Отгон" маргааш нутаг буцна

Манай улсад COVID-19 халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр "Анх-Отгон" маргааш /2020.05.02/ Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орон руугаа буцахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд Аэрофлотын онгоцоор Монголд ирж, COVID-19 халдварын анхны тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэн эдгэрч, үргэлжлүүлэн "Энхсаран" сувилалд тусгаарлагдан эмчлүүлсэн билээ.
Түүний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих биз ээ”  гэж байсан. 

"Анх-Отгон" маргааш нутаг буцна
2020-05-01 16:54:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0