Нийслэл хотод нэгэн театр шинээр мэндэллээ. Энэ сарын 7-ны үдэш “Хүн” хэмээх театр нээлтээ хийж, цоо шинэхэн тайзнаа анхны уран бүтээлүүдээ толилууллаа. Өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэх монгол гэр хэлбэртэй, өвөрмөц донж маяг бүхий дотоод зохион байгуулалттай, гэрэл техникийн шийдэл сайтай уг театрын үүсгэн байгуулагчид нь гэр бүлийн хосууд болох Д.Болор-Эрдэнэ, МУГЖ бүжиг дэглээч Д.Энх-Гэрэл нар юм. Бүжгийн урлагт энэ амьдралаа зориулж яваа ханьдаа зориулж энэ театрыг барьснаа Д.Болор-Эрдэнэ нээлтийн үеэр хэлж байлаа. Гэр театрын диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Уг театр орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 300 хүний суудалтай. Тоглолтын тайзны урт нь 17, өргөн нь есөн метрийн өргөнтэй. Гэр бүлийн хоёр урлагийн ариун ордон болсон театраа гоё газар барихаар олон газар хайж судласаар эцэст нь Скай ресортыг сонгосон аж. Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн уг театрын төсөлд “Эм Си Эс” группын захирал Ж.Од, Япон Улсын иргэн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ сан болон Орхон аймгийн Төгөл группийн захирал Д.Гантөмөр санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Театрын нээлтэд гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл бүжгийн номер үзүүлж, уригдан ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн түүний том охин Б.Замилан “Говийн домог” уран сайхны киноны дуу “Зүрхний амраг” бүтээлээ дуулсан бол дунд охин Б.Халиун балетын гоцлол номер үзүүлсэн нь аргагүй л урлагийн гэр бүлийн өв залгамжлагчид гэдгээ харуулсан үдэш байлаа.
| Монголын хамгийн том гэр театр үүдээ нээв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24