Бямба, 2024-11-23
Хандивын хөрөнгийг хувьдаа завшсан уу...

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга 2019 оны 8 дугаар сард тус газар байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд их хэмжээний хандив цуглуулан авсан бөгөөд юунд зарцуулснаа тайлагнаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгасан байна. Энэ үеэр ойг тэмдэглэх хүрээнд нийт 23.165.000 төгрөг цугларч үүнээс 23.144.850 төгрөгийг зарцуулж 20.150 төгрөг үлдэгдэлтэй бөгөөд санхүүгийн баримт, тайлан болон бусад баримт материалыг судлан үзэхэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга Г.Гантулга нь хандивын хөрөнгийг хувьдаа завшсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.
 
Гэхдээ Төвийн удирдах дээд байгууллага нь харьяа нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хандив хүлээн авах, зарцуулах талаар хууль тогтоомжид заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тухайлбал, хандив хүлээн авахад бүртгэж, зөвшөөрөл олгох, хуулиар зөвшөөрөгдөх авч болох хандив эсэх, түүний зарцуулалт, ил тод байдалд тавих хяналт сул байгааг тогтоосон байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хандив хүлээн авах зохицуулалтыг чанд мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах талаар ОСНААУГ-т зөвлөмж хүргүүлжээ. 

Хандивын хөрөнгийг хувьдаа завшсан уу...
2020-05-05 10:02:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0