Баасан, 2024-10-18
Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хурлыг нээж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:
-Өнгөрсөн 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр 28 улсаас 800 гаруй монгол иргэнээ татан авлаа. Цаашид мөн тусгай үүргийн нислэг үйлдэхээ төлөвлөж байна. Тодруулбал, нийт  10,076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа. Мөн Улсын онцгой комиссоос Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. БНСУ руу дахин нислэг үйлдэнэ. Түүнчлэн хил залгаа ОХУ-аас 2000 орчим иргэнээ татан авах асуудлыг ярилцаж байна. Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэн эх орондоо буцсан гэсэн мэдээлэл өгөв. Харин МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:
-Сургалтын төвүүдэд ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу бэлтгэлээ хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах шаардлага тавина. Хамгийн гол нь сургалтын төвүүд ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Багш нарыг зөвлөмж зөвлөгөөтэй танилцуулах хэрэгтэй. гэхдээ маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар эцсийн тодорхой шийдвэрүүд гарна гэв. 
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Манай улс эрсдэл маш өндөр байна. Иймээс "Covid-19"-тэй тэмцэх томоохон дадлага сургуулийг энэ сарын 06-08 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Эхний өдөр штабын дадлагатай. Харин бодит дадлага 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  08:00-18:00 цагийн хооронд болж, хөл хорио тогтоож дадлага сургуулилалт хийнэ. Энэ үеэр тус дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр  рүү орох, гарах хөдөлгөөнийг хааж, дүүргийн томоохон уулзваруудад дээр цэргийн зэвсэгт техник байршуулж, хил хаана. Мөн энэхүү хөл хорионы үеэр дүүргийн 63,9 км нутаг дэвсгэрт буюу 150 мянга гаруй иргэнд хөл хорио тогтооно. Цэргийн техник автомашин байх учраас иргэдийг тайван амгалан байхыг мэдэгдэж байна гэж мэдээллээ.

Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо
2020-05-05 14:37:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ