Баасан, 2024-10-18
Ш.Амгалан нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан байж болзошгүй гэнэ

Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг энэ сарын 03-ны өдөр гэр бүлээрээ амарч явахад нь ТЕГ-ын албан хаагчид хүч хэрэглэн баривчлахын зэрэгцээ гэрт нь нэгжлэг хийсэн талаар түүний гэр бүлээс хэвлэлийн бага хурал хийж  хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж байсан. 
Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас өгсөн мэдээллээр  Ш.Амгалан болон манай улсын нэр бүхий хэсэг иргэнийг төрийн маш нууцын зэрэглэлтэй буюу Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт  хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээрх хэргийн мөрөөр буюу хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг баривчилж ийнхүү саатуулжээ. Одоогоор уг иргэдийг сэжигтнээр баривчилж хэрэг үүсгэсэн бөгөөд ялгагдагчаар татахаар холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа гэнэ.  

Ш.Амгалан нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан байж болзошгүй гэнэ
2020-05-05 15:42:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ