Баасан, 2024-10-18
Цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг энэ өдрүүдэд "шалгана"

ОБЕГ-т "COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын албаны хүмүүс оролцов. "Ковид-19" халдварын цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд гурван үе шаттайгаар Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулна. Дадлага сургуулиар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, нэрвэгсдийг эмчлэх тактикийг боловсруулах зорилготой гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. 

Цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг энэ өдрүүдэд "шалгана"
2020-05-06 10:21:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ