Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.06/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Манай улсад өчигдрийн байдлаар коронавирусийн нийт 41 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн эмчлэгдэж, 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн тул одоогийн байдлаар тандалт судалгаа хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 1042 хүн ажиглалтад байгаа бол 12 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Ажиглалтын байранд 135 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.
119 дугаарт 139 дуудлага ирсэн бөгөөд коронавирустэй холбоотой зөвлөмж зөвлөгөө авчээ. Гадаадад байгаа иргэддээ зориулж шуурхай 119 мобайл аппликейшн-ыг энэ сарын 05-наас эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Ингэснээр дэлхийн аль ч орноос үнэ төлбөргүй холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болж байна.
Харин олон улсын хэмжээнд 215 оронд коронавирусийн халдвар тархаад байна. Халдвараар 3,7 сая хүн өвчилж, 257 мянган хүн нас барж, 1,2 сая хүн эмнэлгээс эдгэрч гарсан бол 2,2 сая хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
.
Сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн тул тандалт судалгаа хийж байна |
|