Нийслэлийн орон сууцны корпораци агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдийн газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй орон сууцад иргэд хамрагдахын тулд эхлээд газраа чөлөөлж өгөх ёстой. Ингэхдээ гэр хорооллын бүсэд нэг дор амьдарч байгаа иргэд нэгдэн, нийлж дор хаяж дөрвөн га газрыг чөлөөлж өгөх юм. Тодруулбал, ойролцоогоор 90-100 өрх айл өөрийн хүсэл сонирхлоор нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээр айлуудыг бэлэн орон сууцанд нүүлгэн шилжүүлэх аж. Уг төсөлд нийслэлийн 24 байршлын 1216 га газрын 20477 хашаа хамрагдах боломжтой.
“Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Өмнө нь бид газар чөлөөлөлт хийхдээ урьдчилгаанд нь газраа өгдөг байсан. Харин энэ удаа айлуудад орон сууцны түлхүүр бэлэн өгч байгаа гэдгээрээ онцлогтой юм. Яагаад заавал дөрвөн га газар гэсэн бэ гэхээр тухайн газарт бид сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтэц, зам талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж зэрэг хороолол, хотхон хэлбэрээр түрээсийн орон сууцыг хөгжүүлэх зорилготой. Иргэд тухайн газар чөлөөлөх талбарт хамрагдлаа гэхэд өөрийн өмчийн газрын үнэлгээ 40 сая төгрөг, орох гэж буй орон сууц 70 сая төгрөг гэж бодоход зөрүү 30 сая төгрөг болно. Үүнийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бидний зүгээс тавьж байгаа санал бол үлдэгдэл мөнгөө таван жилийн хугацаанд найман хувийн зээлийн хүүгээр төлөх боломжийг нь хангаж өгөх юм. Зарим тохиолдолд иргэдийн газрын үнэлгээ орох сууцны үнээс илүү гарч болно. Хэрэв ийм байдал үүсвэл бид иргэдтэй мөн тохиролцох боломжтой. Газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахад заасан хугацаа байхгүй. Хамгийн түрүүнд хүсэлтээ илгээсэн иргэдийн газрыг зах зээлийн ханштай дүйцүүлэн үнэлнэ. Одоогоор 40 тэрбум төгрөгийн өртөгтэй “Буянт-Ухаа 2”-ын 972 айлын орон сууц бэлэн байгаа. Үүнээс эхний ээлжинд 390 айлыг орон сууцанд оруулах юм. Бид 50 мянган айлын орон сууц барихаар зорьж байна. Эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцны төслийг шийдчихсэн байна” гэв.
Тухайн газар чөлөөлж, орон сууцад орсон иргэдээ мөн давхар ажлын байраар хангах юм байна. Тухайлбал, тухайн амьдарч буй хотхоны банк, цэцэрлэг, сургууль зэрэг газарт харуул хамгаалал, сантехникийн ажилчин, үйлчлэгчээс эхлээд ажлын байрууд гарах аж. Ингэж орлогоо нэмэгдүүлснээр орон сууцад хамрагдсан иргэд зөрүү мөнгөө найман хувьд хамрагдан төлөх боломжтой болно.
| Иргэд газраа орон сууцаар солих боломжтой гэв |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02