Монголын паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа. МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү шагнал гардуулах үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хорооны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэсэн байна. С.Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа юм байна.
Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа |
|