Бямба, 2024-11-23
Төгсөх ангийн сурагчид гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдах боломжтой

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан.Тавтлага энэ сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. 
Улсын хэмжээнд нийт  596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдах юм байна. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолжээ. Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлжээ. Иймээс хүүхдүүд хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авах аж. Энэ онд 31 мянга орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол бий. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой бөгөөд давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй юм байна. 
 
 

Төгсөх ангийн сурагчид гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдах боломжтой
2020-05-08 13:47:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0