Бямба, 2024-11-23
Улаанбаатарт 52,8 км дугуйн зам барина

Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар нийт 84,7 км дугуйн замтай бөгөөд энэ жил найман байршилд 52,8 км дугуйн замыг нэмж барихаар төлөвлөжээ.
1.Таван шарын автобусны буудлаас Х хорооллын уулзвар хүртэлх дугуйн зам. Сонгино хайрхан дүүрэг 18 хороо Улаанбаатар хотьн 1-р зэрэглэлийн гол гудамж зам, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн дагуу Баянгол дүүргийн Х хорооллын уулзвар хүртэлх энэхүү дугуйн зам нь 4.2 км үргэлжилнэ. Ингэхдээ дугуйн замыг авто замын захаар явуулахаар төлөвлөжээ. Дугуйн замын өргөн нь 1-1.5 метр, явган хүний зам нь 2.5 метр буюу нийт 3.5-4 метр өргөнтэй. Мөн 2 км тутамд амрах талбай байрлуулах аж. Энэхүү амрах талбайд унадаг дугуйн зогсоол, скүүтэр цэнэглэгч, амарч суух сандал зэрэг байх гэнэ. 
2.Х хорооллоос Баянбүрд хүртэлх дугуйн зам. Баянгол дүүргийн Х хорооллын уулзвараас Чингэлтэй дүүргийн 32-ын уулзвар хүртэл 5.1 км үргэлжилнэ. Энэхүү дугуйн замыг явган хүний замын хажуугаар тавина. Ингэхдээ явган хүний замыг хааж барьсан ТҮЦ зэрэг үйлчилгээний газруудыг буулгаж стандартын дагуу хийх юм аж. 
3.Яармагийн гүүрээс Налайх, Чойрын авто зам хүртэлх дугуйн зам. Энэ дугуйн зам нь Яармагийн гүүрээс эхэлж Баянзүрх дүүргийн 11 хороо, Налайх-Чойрын авто замын уулзвар хүртэл  16.1 км үргэлжилнэ. Авто замын зорчих хэсгээс 1.0 метрийн өргөнтэй ногоон байгууламжаар тусгаарлахаар төлөвлөсөн. Дугуйн замын хажуугаар гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байхаар зураг төсөлд оруулсан байна.
4.МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх унадаг дугуй зам. Нийт 1.5 км үргэлжлэх бөгөөд Арслантай гүүрийн хэсэгт явган хүн болон дугуйн зам хоёрыг холих юм. Харин бусад хэсгээр явган хүний замын захаар байхаар төлөвлөсөн байна. 
5.Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх дугуйн зам. Нийт 2.4 км үргэлжилнэ. Туул голын арын далан дагуу хийхээр зураг төсөлд оруулсан байна. 
6.Зүүн дөрвөн замаас Офицерын аюулгүйн тойрог хүртэлх унадаг дугуйн зам. Нийт 2.5 км үргэлжилнэ. Энэхүү дугуйн замыг хоёр урсгал бүхий замын голоор байрлах ногоон байгууламж бүхий хэсэгт хийнэ. 
7.Гачууртын уулзвараас Налайх хүртэлх унадаг дугуйн зам. Нийт 20.9 км үргэлжлэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байна. 
8.Гэсэр сүмийн уулзвараас Анкара гудамж хүртэлх унадаг дугуй зам. Нэг км үргэлжлэх энэхүү замыг авто замын голд байрлах ногоон байгууламжийн хажуугаар хийнэ. Дугуйн зам нь 2 урсгалтай тул замын өргөн дөрвөн метр байх гэнэ. 
 
 
 
 
 

Улаанбаатарт 52,8 км дугуйн зам барина
2020-05-08 16:32:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0