ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэнг шалгуулахаар нийслэлийн Баянгол дүүргийн иргэн н.Сайнбаяр АТГ-д хандаад байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрбээр, ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэн нь төрийн байгууллагад ажиллах хугацаандаа буюу 2015-2016 онд хятадын хөрөнгө оруулалттай "Эмпайр Газ Монголиа" компанийн ерөнхий захирал хийж, тэр компаниасаа цалин хөлс авч байсан хэр нь 2015, 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй. Мөнгөн дүнгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал байгаа. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр, Борзон толгой гэдэг газарт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бол тэр газар үнэхээр хэцүү болсон.
Мөн хилийн бүсэд 87 уурхай ажиллаж байхад энэ талаар мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгөөгүй. Хилийн зурваст иргэн хүн яваад очиход ямар хүн хүндрэл гардаг билээ. Гэтэл тэнд 87 уурхай ажиллаж байгаа нь эмгэнэл болчихоод байна.
Мөн тэрбээр төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаалаа ашиглаж хууль бус үйл ажиллагаа хэрхэн явуулсан талаар цаашдаа өдөр бүр мэдээлэх болно гэв.
ХХЕГ-ын дарга асан Ц.Сэргэлэнг АТГ-т өгчээ |
|