Бямба, 2024-11-23
Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.  Улсын хэмжээнд 107 хүнд шинжилгээ хийсэн. 82 хүний давтан шинжилгээнд болон ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн тусгаарлалтанд  байна. Харин гадаадад байгаа монголчуудаас нийт 30 иргэн коронавирусын халдвар авсан бөгөөд үүнээс 13 нь эдгэрчээ. Бусад нь гэрийн тусгаарлалтад байна. 
ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 166 дуудлага ирсэн. Шуурхай 119 аппликейшнээс дөрвөн улсаас манай улсын долоон иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авчээ.  
АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Франц, Турк улсад дэлхийн хэмжээнд халдвар хамгийн өндөр байгаа 10 улсад багтаж байна. АНУ-д тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1.3 сая хүн халдвар авснаас 78 мянга гаруй хүн эндсэн байна. Мөн өнгөрсөн ням гарагт 1731 нас баралт шинээр бүртгэгджээ. ОХУ-д өчигдөр 11 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдэж нийт халдварын тоо 209 мянга болж, нас баралтын тоо 1915 болжээ. Хүн амын дунд өргөн хүрээгээр шинжилгээ хийх боломж хомс байгаа учраас халдварын тоо үүнээс илүү байх магадлалтайг судлаачид хэлсэн байна. 
 

Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
2020-05-11 12:42:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0