ЭМЯ-наас covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжжээ. Ингэснээр эдгэрсэн нийт хүний тоо 15 боллоо. Мөн ойрын хугацаанд дахин хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм байна. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа аж.
Мөн гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна. 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 241 дуудлага ирсний 37 нь гадаадаас иржээ. АНУ, Франц, Турк, Энэтхэг улсаас 10 хүн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Эдгэрсэн хүний тоо дахин 1-ээр нэмэгдлээ |
|