Бямба, 2024-11-23
Чойжин ламын сүм музейн гудамжийг автомашингүй болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолбор газрын гудамжийг автомашингүй болгохыг дэмжжээ. Тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллан, сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хор хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг оруулсан байна. Үүнд: Музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх автомашингүй гудамж болгох, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа, үйлчилгээний бичил гудамж үүсгэн, аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих санал багтжээ.
Уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ. 

Чойжин ламын сүм музейн гудамжийг автомашингүй болгов
2020-05-12 15:55:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0