Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д ажиглалтад байсан нэг иргэнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн байна. Мөн ОХУ-аас ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт халдвартай хүний тоо 61 болжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажиглалтад 1286 хүнийг 62 эмч, ажилтан эмчилж байна. Эрүүл мэндийн яамны 119 шуурхай утсанд нийт 393 дуудлага иржээ. Гадаадаас нийт 58 дуудлага ирж 16 хүн коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд явсан 3754 хүн тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Коронавирусийн 19 тохиолдол шинээр илэрлээ |
|