Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцсан.
Мөн энэ үеэр цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарч байгаа учраас зарим үзвэр, үйлчилгээний газруудыг нээх саналыг гаргасан юм. Тодруулбал, нийслэлийн төсвийн татварын болон өмч хувьчлалын орлого өнгөрсөн сарын 30-ны байдлаар тасарсан хэдий ч зардалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэлэв. Иймээс нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тодотголоо.
Зарим үзвэр, үйлчилгээний газруудыг нээх саналыг гаргалаа |
|