АНУ-ын тухай бодит ФАКТ. Олон улсын сайн дурын судалгааны төвөөс гаргасан материал дээр үндэслэн хийсэн факт гэдгийг эх сурвалж онцлов.
-
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо БНХАУ-ыг Оксфордын их сургуулиас хийж байгаа халдварт өвчний судалгааны ажил, вакфины мэдээллийн санг хакердах гэж байгаа талаар мэдээ дэлхий дахинаа хүрсэн.
-
АНУ-ын Засаг захиргаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ямар нэгэн тодорхой шийдэл бүхий албан ёсны шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Мэдээж муж болгон өөр өөр хууль тогтоомжтой тул конгресс дээр хэлэлцээр хийх хэмжээний санал хүрэлцэхгүй байгаа
-
АНУ-ын хувьд халдвартай иргэдийн дийлэнх нь өнгөт арьстай, мексик, цагаачлал аваад удаагүй иргэд гэх мэт нийгмийн давхаргаас арай ядуу гэж хэлж болох давхаргын хүмүүс байгаа.
-
АНУ-ын Эрүүл мэндийн салбар яг хэнд үйлчилж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй.
-
Аялал жуулчлалын салбараа удахгүй нээх талаар эрх баригчид ярьж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа болохоос эдийн засгаа бодож гаргаж байгаа шийдвэр биш юм.
-
Улс орнуудыг хар жагсаалтад оруулах, мөнгөний эргэлтийг хянах гэсэн оролдлого Дэлхийн банк, ОУВС, Европын холбоо зэрэг нөлөө өндөр шийдвэр дээр АНУ-ын оролцоо хамгийн их байдаг.
-
Арабын улс орнуудыг өөр хооронд нь шашин, үзэл бодлоор нь ялгаж далд санхүүжүүлэлт хийх, мөнгө угаах хамгийн таатай зах зээл.
-
Бурууг дандаа бусдаас хайдаг улс бол АНУ. Хамгийн сүүлийн үеийн жишээ. БНХАУ-ыг худалдааны дайн нэрээр ОУ-ын худалдааны салбараас шахах оролдлого хийсэн, Хойд Солонгос, Иран, Палестин, ОХУ, Латин Америк зэрэг ихэнх орнуудын талаар байнга шүүмжлэлтэй хандаж буруутгасан байр суурь илэрхийлдэг.
-
Дэлхийн Ардчилал АНУ-аас эхлэлтэй, гаралтай юм шиг үзэл бодолдоо шингээсэн мэт боловч бодит байдал дээрээ ЭСРЭГЭЭРЭЭ. Ардчиллын хөгжил АНУ-аар чиглэгдэж байгаа нэг ч зүйл байхгүй болоод удаж байгаа.
-
Хүний эрх ярьж, хамгийн ихээр хүний эрх чөлөөг дээдэлдэг мэт боловч судалгаагаар тогтоосноор хамгийн их АРЬС өнгөөр ЯЛГАВАРЛАН гадуурхдаг улс орны жагсаалтыг тэргүүлдэг.
-
Галт зэвсэгийн тухай хууль манай дэлхий дээр амьдарч байгаа бүх улс орнуудаас хамгийн аюултай, хамгийн буруу бодлого явуулдаг улс орон. Галт зэвсэгийн тухай хуулиас болж галт зэвсэгт амиа алдаж байгаа хүмүүсийн тоо өдөрт хэд байгааг та төсөөлөхгүй.
-
Хар тамхины тухай яриад ч хэрэггүй. Өвсний төрлийн хар тамхийг эмчилгээний зориулалтаар гэрийн нөхцөлд хэрэглэж болох хуулийн цоорхойтой цорын ганц улс.
Эх сурвалж: http://www.internationalresearchcenter.org/