Ням, 2024-11-24
Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо

Төрийн албан хаагчид архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-ны үдэш Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны  Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга агсан Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн хэмээн буруутгагдаад буй Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. 
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон тус хурлаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 
 

 


Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо
2020-05-15 11:03:47
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0