Манай улсад нийт 98 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Туркийн Испанбул хотоос өчигдөр тусгай үүргийн онгоцоор 179 иргэн ирсэн. Мөн Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй иргэн ирснийг Дархан-Уул, Батсүмбэрийн амралт, сувилалд байрлуулжээ. Ингэснээр нийт 402 хүн ажиглалтад нэмэгдэж өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тусгаарлалтын байранд 1619 хүн байна. Харин хилийн чанадад байгаа 32 монгол иргэн COVID-19 халдвар авснаас 15 нь эдгэрч ажилдаа орж үлдсэн нь гэрийн тусгаарлалтад байгаа аж. ХӨСҮТ-өөс өнөөдөр таван хүн гарч дараагийн шатны хяналтад шилжсэн байна. Ингэснээр нийт эмчлэгдсэн хүний тоо 20 болж байна. Тодруулбал, нийт 98 хүн халдвар авснаас 20 нь эдгэрч гарч, одоо 78 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж нийт 4 сая 519 мянган хүн өвчлөөд байна. Үүнээс 1.7 сая хүн эдгэрч 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 94 мянган хүн шинээр халдвар авч 5 мянга гаруй хүн нас баржээ. ОХУ-д өдөрт дунджаар 10 мянга гаруй тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 252 мянга гаруйд хүрээд байгаа аж. Халдварын дийлэнх хувь нь Москвад бүртгэгдэж байгаа гэнэ.
| Коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24