Улаанбаатар хот орчимд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэмм дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэмм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэмм, бусад нутгаар 21-26 хэмм дулаан байна.
Улаанбаатарт 22 хэм дулаан байна |
|