Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг баталлаа. Тодруулбал, цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчдg; түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломж бүрдлээ.
Эхний ээлжинд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой бөгөөд зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож албан хаагчдыг хамруулах гэнэ. Эхний ээлжинд өндөржүүлсэн бэлэн байдалд одоо ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй албан хаагчдыг хамруулах аж.
Зах зээл дээр бэлэн байгаа 4000 орчим орон сууцаас төр худалдаж аваад хөнгөлөлттэй нөхцөлөөр төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдадаа олгоно гэсэн үг. Сонгон шалгаруулалт нь НОСК-аас өмнө нь хэрэгжүүлж байсан хэлбэрээр буюу нээлттэй байдлаар явагдах юм байна.
Түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломж бүрдлээ |
|