БНСУ-аас эх орон руугаа буцаж чадахгүй байгаа монгол иргэд өнөөдөр тус улсын Гадаад хэргийн яамны өмнө тайван жагсаал хийж байна. Тэд цар тахлын энэ үед эх орондоо очихын тулд байгаа бүх боломж бололцоогоо ашиглан өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос одоо болтол ямар нэгэн албан хариу өгөхгүй байна. Бид хэзээ эх орондоо очихоо ч мэдэхгүй байна. Нутагтаа бага насны хүүхдээ орхиод ирсэн, ажил явдал гарсан, мөнгөгүйгээс орох оронгүй болсон, ажлаасаа халагдахад хүрлээ гээд маш олон шалтгаантай хүмүүс өнөөдөр энд хүлээж байна. Иймээсэнэ бүх асуултад хариулт өгөхийн зэрэгцээ хүний нутагт ажилгүй, орлогогүй, амьдрах байргүй болж ядарсан олон иргэдээ авна уу хэмээн жагсаал хийж байгаа аж.
Солонгост байгаа монголчууд тайван жагсаал хийж байна |
|