Өнгөрсөн хоногт нийт 22 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч гараад дараагийн шатны эмчилгээнд шилжжээ. Тун удахгүй Сүхбаатар боомтоор дамжуулан ОХУ-ын Наушки өртөөнөөс монгол иргэдээ татан авахаар бэлтгэж байна. Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж 5 сая 486 мянган хүн өвчилж, 346 мянган хүн нас бараад байна. ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн халдвар авснаас Буриад, Эрхүү, Тува мужид өвчлөл өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгджээ. Мөн АНУ, Бразил улсад батлагдсан халдварын тоо өндөр хэвээр байна. Жишээлбэл, Бразилд 15800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 363 мянга гаруйд хүрчээ.
COVID-19: Дахин нэг нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа |
|