Ням, 2024-11-24
Хөл хориог ирэх сарын 30-н хүртэл дахин сунгалаа

Улсын онцгой комиссын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцээд манай улс эрсдэл өндөр хэвээр байгаа тул ирэх сарын 30-н хүртэл дахин сунгалаа. Ингэснээр олон улсын нислэг мөн нийтийг хамарсан арга хэмжээ, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн ажиллахгүй.  
Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин цар тахлын үед хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Нийт 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлж байсан бол одоо 11 мянга гаруй хүсэлтээ тавиад байгаа ажээ. 

Хөл хориог ирэх сарын 30-н хүртэл дахин сунгалаа
2020-05-25 11:52:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0