Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1248 иргэн тусгаарлагдаад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар тусгаарлагдаад байна. Үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна.
УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр /2020.05.26/ өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажлыг эхлүүлсэн. Энэ удаагийн захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна Алтанбулаг боомтоор бусад оюутан залуусыг татан авна. Тус боомтоор нийтдээ 594 орчим хүмүүс ирнэ гэсэн тооцоо гарчээ. Эдгээр хүмүүсийг нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлах аж. Монгол Улсад нэгдүгээр сараас хойш гадаадаас нийт 62 мянган иргэн ирсэн. 8498 иргэнийг тусгай нислэг болон газраар татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг газраар авчирчээ. Коронавирусийн халдварын тархалтаараа ОХУ тэргүүлж байгаа. Тэр тусмаа монгол оюутнууд олноор суралцдаг Москва орчмын бүс нутагт халдварын тал хувь нь илрээд байгаа. ОХУ-д нийтдээ Монгол Улсын 4000 орчим иргэн байгаагаас 3000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээс Алтанбулаг боомтоор иргэдээ татаж эхэлсэн. Энэ хугацаанд 2000 гаруй оюутныг татаж авсан. Үлдсэн 1047 оюутнаас 764 оюутныг онгоц өнөөдөр, маргааш татаж авах аж. Цаашид бусад улс оронд байгаа иргэдээ ч шат дараатай татан авахаа мэдэгдлээ. Тухайлбал, БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 иргэн байна. Ойрын хугацаанд Замын Үүд боомтоор татан авах хугацаагаа тохирохоор ажиллаж байгаа гэнэ. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд БНХАУ-аас ирэх ажилтнуудыг нэвтрүүлэх талаар судалж байгаа бөгөөд одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байна.
764 оюутнаа татаж авахаар боллоо |
|