Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20, Дархан-Уул аймгийн салбар лабораторид мөн 20, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүнд тус бүр давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд нь 18-25 насны оюутнууд аж. Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 262 зорчигч ирсэнээс хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаад байна.
Олон улсын хэмжээнд 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. 7 сая 184 мянган хүн халдвар авч, 408 мянган хүн нас барж, 3,2 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,5 сая хүн эмчлэгдэж гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 102 мянган тохиолдол нэмж бүртгэгдэж, 2000 гаруй хүн нас барсан байна. АНУ-д 17900 шинэ тохиолдол, 474 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразилд 15600 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ.
Д.Нямхүү: 10 оюутан эдгэрлээ |
|