Дархан аварга Х.Баянмөнх дөнгөж сая Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах гомдлоо АТГ-т хүргүүллээ. Тэрээр энэ талаараа "Би АТГ-т өөрийн гомдлоо өгчихөөд гарч ирлээ. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ нь даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг болсон байна. Энэхүү асуудлаас болж наадмаар ямар нэгэн асуудал дэгдэх шинж ажиглагдаж эхэллээ. Тиймээс АТГ-ын хандаж, энэхүү асуудлыг шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Хамгийн сүүлд 14 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээ байна. Гэтэл бөхийн хуучин холбоо тавхан хүнээс илэрсэн гэж ярьж байна. Есөн хүн нь алга болчихлоо. Энэ ямар учиртай вэ гэдэг асуудал хардлага төрүүлж байна. Допингийн комисст ах дүү, садан төрлүүд төдийгүй нэг санаатай, санаа нийлсэн хүмүүс ажиллаж байгаа нь ингэж хардахад хүргэж байна. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримынх нь сэтгэл санааг унагах, наадмын өмнөх бэлтгэлийг хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах зэрэг үйлдлүүд допингоор далимдуулж явагдаж байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол болохгүй" гэх тайлбарыг өглөө.
| Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т хандлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24