Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга Тосон нуурт жил бүр хүмүүс олноороо очиж, амарч, эмчилгээ сувилгаа хийлгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хоёр нуурын ус татарч, экологийн доройтолд орж эхэлсэн учраас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас захирамж гаргаж, энэ онд үйл ажиллагаа явуулахгүй өнжөөж байгаа аж. Эмчилгээний ач холбогдолтой, байгалийн эрдэс бүхий ховор энэ нуурын ойр орчим жил бүрийн зун дотоодын аялагчдын хөлд дарагдаж, зургаагаас наймдугаар сард 30 мянган хүн, 7000 орчим тээврийн хэрэгсэл ирдэг байна. Эдгээр аялагчдын 21 мянга орчим нь эмчилгээний бус зорилгоор ирж амардаг гэсэн судалгааны тайланг мэргэжлийн байгууллагууд гаргасан аж. Эдгээр нөхцөл байдал нь Аварга Тосон нуур, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тул орон нутгийн засаг захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна. Жил бүр доройтох болсон эл бүс нутгийг холбогдох байгууллага нь анхааралдаа авч, Засгийн газар, БОАЖЯ-наас нуур хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, энэ жилийн улсын төсөвт хөрөнгө суулгасан байна. Уг хөрөнгөөр болон “Багануур” ХК-ийн санхүүжилтээр нуур хамгаалах хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа аж.
| Аварга тосон нуурыг хамгаалах ажлыг эхлүүлжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24