Ням, 2024-11-24
Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц, гарц чөлөөлөв

Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гарсан. Иймээс нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Иргэд ч орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас тус ажил үр дүнтэй болж Шадивлан зуслангийн 12 байршилд орц гарцыг нээсэн байна. 

Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц, гарц чөлөөлөв
2020-06-14 15:35:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0