УИД ХК-д энэ сарын 7-ны өдөр гарсан түймэртэй холбоотойгоор тэнд байсан бүх төрлийн барааг устгалд оруулж эхэлсэн. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн байцаагчид энэ сарын 8-12-ны өдрүүдэд дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд УИД ХК-ийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД” супермаркет болон 1, 4, 7 дугаар давхарт талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 47 аж ахуйн нэгж, иргэний хүнс, хоол, гоо сайхан, эмийн санг хамруулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа, эм, гоо сайхны бараа гэхчилэн нийт 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн дээж авчээ. Улмаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй нийт 2937 нэр төрлийн 655.500 ширхэг, 12350.9 кг, 399.34 литр, нийт 181886.67 төгрөгийн 15.770 тонн бүтээгдэхүүнийг устгалын журмын дагуу устгасан байна.
УИД-ийн 181 сая төгрөгтэй дүйцэхүйц 15 тонн барааг устгажээ |
|