Ням, 2024-11-24
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн шинэхэн усан оргилуур өнөөдөр нээлтээ хийнэ

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн шинэхэн усан оргилуурын албан ёсны нээлтийг өнөөдөр хийхээр болжээ. 
 
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 
 
Нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина гэх мэдээлэл гарсан даруйдаа иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан.  Хоёр сар өнгөрүү хугацаанд барилгын ажил нь үргэлжилсэн энэхүү усан оргилуур өнөөдөр /2020.06.19/ албан ёсоор нээлтээ хийх гэж байна.  Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан ч  ашиглалтад оруулахаас өмнө урьдчилж хэд, хэдэн удаа шалгаж, турших, нөгөө талаар олон хүн бөөгнөрүүлэхгүй, сонгуулийн санал хураалтын өмнө хэл ам татахгүй байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүлээлгэн өгөх учраас нээлт хийх хугацааг хойшлуулсан аж. 

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн шинэхэн усан оргилуур өнөөдөр нээлтээ хийнэ
2020-06-19 09:10:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0