Автомашинтайгаа явсан зургаан хүн Бэлтсийн голын усанд урсаж, нэг нь эсэн мэнд гарч явган явсаар онцгой байдлын газарт дуудлага өгснөөр үлдсэн таван хүнийг одоо хайж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан гэх
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн 49 настай эрэгтэй Б, 48 настай эмэгтэй С, 26 настай эмэгтэй Б, 20 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Б, 4 настай эрэгтэй Т нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан ба автомашин урсах явцад иргэн 26 настай, эмэгтэй Б эсэн мэнд гарч явган явсаар долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр үүрээр буюу долоодугаар сарын 17-ны 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| “Land Cruiser” машинтайгаа голд урссан 5 хүнийг хайж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24