Ногоон байгууламжийн хөрсний чийг 50-60% байгаа тул 7 дугаар сарын 2 дахь (энэ жилийн 14 дэх) усалгааг өнөөдөр эхлүүлж, явцад хяналт тавьж байна.
Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамж буюу БНХАУ, БНЭУ-ын элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбайд нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод, тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бут тарьж 1200ш боролзгоноор 376урт.м ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалсан, үлдсэн 900м.кв талбайг зүлэгжүүлсэн байна.
Ногоон байгууламжийн явцад хяналт тавьж байна |
|