Ням, 2024-11-24
Хүүхдийн зуслангууд хяналтаа сайжруулсаар байна

Хүүхдийн зуслангууд хяналтаа сайжруулсаар байна. Зуслангууд хамгаалалтын хувцас бэлтгэж, хоёр цаг тутам халуун хэмжиж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Цар тахлын дэгдэлтийн улмаас хичээл, сургуулийг хааж, олон нийтийн арга хэмжээг хориглоод хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй учраас зарим үйлчилгээг шат дараатайгаар нээгээд  байгаа юм. Энэ дагуу хүүхдийн зуслангууд онцгой комиссын зөвлөмж, хяналтан дор өнгөрсөн бямба гаригаас амрагчдаа авч эхлэв.

Хүүхдүүдийг автобуснаас  буусан даруйд биеийн халууныг үзэж бүлэг бүрээр явж эрүүл ахуйн заавар зөвлөмжийг өгсөн. Амрагчид коронавирусын талаар мэдээлэлтэй болчихсон тул ямар нөхцөл байдалд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах ёстой зэргийг сайн мэдэж байна. Зусланд нэг их эмч, хоёр бага эмч, аж ахуйн ажилтан, ариутгалын ажилтан гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналтын баг ажиллаж байгаа. Зуслангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хянаж, хоёр цаг тутамд зуслангийн багш ажилчид, амрагчдын биеийн халууныг хэмжих, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх  үүрэгтэй. 

Мөн ариутгал, аж ахуйн ажилтнууд цэвэрлэгчидтэй хамтран бүлгийн өрөөнүүдийг хоёр цаг тутамд  ариутган, цэвэрлэнэ. Өглөө, өдөр, оройн хоолны өмнө  заалны цэвэрлэгээг шалгаж, хоол унд эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж, тогооч бэлтгэгчдэд заавар зөвлөмж өгдөг. Энэ хугацаанд вирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах байр болон 15 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас бэлдсэн байгаа. Мөн эцэг эхийн эргэлтийг хориглосон. Хамгийн чухал нь бид хүүхэд бүрийг хариуцлагатай байх, өөр болон бусдад шаардлага тавьж сурах, аливаа дэглэмийг дагаж, мөрддөг байхыг сурган зорин ажиллаж байна


Хүүхдийн зуслангууд хяналтаа сайжруулсаар байна
2020-07-20 11:49:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0