Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анх удаа төвлөрсөн хогийн цэгүүдийг олон улсын стандартад нийцсэн ландфилын аргаар нөхөн сэргээх ажлыг хийж хэрэгжүүллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт орших Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг /НЭХЦ/, Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт орших Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг /ЦДХЦ/-ийг үе шаттайгаар хэсэгчлэн хаах ажлыг 2020 оны 6-р сараас эхлүүлсэн бөгөөд 2023 оны 2-р улирал гэхэд 2 хогийн цэгийг бүрэн хааж дуусгахаар төлөвлөөд байна.
Нарангийн энгэрийн хогийн цэг нь /НЭХЦ/ 2007-2009 онд Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдаж 2009 оны 3-р сард ашиглалтад орсон. Тус хогийн цэгийн байгууламжийг Япон улсын мэргэжлийн инженерээр удирдуулсан компани барьж байгуулсан бөгөөд хог дарж булах талбайн суурийг хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхрага үеийг хийж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэх бохир шингэж зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгаж Япон улсын стандарт жишигийн дагуу барьж байгуулсан байдаг.
Тус хогийн цэгийн хог дарж булах 20 га талбайд сүүлийн 10 жилийн хугацаанд 7 давхрага үе бүхий 40 метрийн өндөр, 5,6 сая м3 буюу 4,4 сая тонн хог хаягдал хуримтлагдсан байна.
ЦДХЦ нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны захирамжаар байгуулагдаж байсан бөгөөд хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг хүлээн авдаг хотын хоёрдахь том төвлөрсөн хогийн цэг юм. Баянзүрх, Сүхбаатар дүүргээс Сонгинохайрхан дүүргийн НЭХЦ-т хог тээвэрлэхэд тээврийн зардал их, авто замын түгжрэл зэрэг шалтгаанаас үүдэн хотын зүүн талд ЦДХЦ-ийг байгуулж байсан. Тус хогийн цэгт 2011 оноос 2020 оны хугацаанд нийт 16 га талбайд 20 метрийн өндөр, 3,5 сая м3 буюу 2,8 сая тонн хог хаягдлыг хүлээн авсан байна.
Дээрх НЭХЦ-ийн 24 га талбайн 8 га, ЦДХЦ-ийн 16 га талбайн 4 га талбайг 2020 онд хэсэгчлэн хааж 1-р ээлжийн нөхөн сэргээлтийг хийж байгаа бөгөөд хаалтыг хийхдээ 70см-ын зузаантай хадархаг чулуун хөрс, хамгийн дээд дахврагад нь үржил шимтэй 20см хар шороон хөрсөөр хучилт хийн олон наст зүлэг тарьж байгаа юм. Мөн Монгол орны нөхцөлд тэсвэртэй, ургалт сайтай Хайлаас модыг зүлэгжүүлсэн талбайн зах хязгаараар ургамлан хашлага хэлбэрээр суулгаж тарих юм. Энэхүү ногоон байгууламжийн арчилгааны ажлыг гүйцэтгэгч компани 2 жилийн хугацаанд хариуцаж, мод, зүлэгний нөхөн тарилтыг тогтмол хийж байх юм.
Мөн хог хаягдлын ялзралаас үүдэн төвлөрсөн хогийн цэгээс шатдаг метан хий ихээр ялгардаг тул хог дарж булагдсан талбайгаас үүсэх метан хийг саармагжуулах зорилгоор 1000см диаметртэй 12ш 5 метрийн урттай агааржуулалтын бетон хоолойг суурьлуулаад байна.
Энэхүү нөхөн сэргээлтийн ажилтай уялдуулан хогийн цэгээс ялгарах метан хийг хуримтлуулж, ахуйн газ үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхээр БНСУ-ын Судокон ландфил ХХК-тай судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
БНСУ-ын нийслэл Сөүл, Инчеон, Геонги хотын хог хаягдлыг хүлээн авдаг Нанжидогийн хогийн цэгийг Сөүлийн хотын захиргаанаас 1991-1996 онд хааж, нөхөн сэргээлт хийх төслийг хэрэгжүүлсэн байдаг. Тус газрын хажууд хөл бөмбөгийн томоохон стадионыг байгуулсан бөгөөд дэлхийн аврагын тэмцээн, олон улсын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж, жуулчид ихээр очдог газрууд болсон байна.
НЭХЦ нь цаашид хог дахин боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийн Эко парк болон өргөжих бөгөөд Эко паркийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 онд 7 үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлэхээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад байна.
Тус хогийн цэгийг “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө”-нд 2020 он хүртэл ашиглахаар төлөвлөсөн байдаг. Дараагийн байршлын төвлөрсөн хогийн цэг, хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах ажилтай уялдуулан НЭХЦ-ийг 2023 оны 4-р улирал хүртэл ашиглалтыг сүүлийн 10 жилд хотжилт, хүн амын өсөлт, хэрэглээ эрчимтэй нэмэгдэж хотоос үүсэх хог хаягдлын хэмжээ 3 дахин нэмэгдсэнтэй холбогдуулан
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвлөрсөн хогийн цэгүүдийг хааж, нөхөн сэргээлт хийж байна |
|