Ням, 2024-11-24
Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар тогтоолоор Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн ОХУ-ын өмчөөс Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны 8 байрны 505 айлын орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолоор дээрх байрны айл өрхөд орон сууц эзэмших эрхийн бичгийг
 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас олгосон байна.
 
Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо хуралдаж эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12, 13, 17 дугаар байр, 5 дугаар хорооны 1, 7 дугаар байруудын 395 айлын орон сууцыг эзэмшиж буй иргэдэд орон сууц өмчлөх шийдвэр гаргаж “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ”-нд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна.
 
Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 онд 55 айл өрхөд, 2017 онд 197 айл өрхөд, 2018 онд 56 айл өрхөд, 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд тус тус Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгоод байна.
 
 
 
 
 
 
 
 

Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна
2020-08-28 15:21:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0