Ням, 2024-11-24
Мананцар үүсгэж гудамж талбайг халдваргүйтгэх 5 дахь ээлж өнөөдөр эхэлж байна

 

      Хичээл сургалт эхэлж, хүн амын төвлөрөл эхэлсэнтэй холбогдуулан Ковид-19 цар тахал, бусад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан "Автомашинтай хийх халдваргүйтгэлийн хуваарь"-ийн дагуу намрын 1-р ээлжийн халдваргүйтгэлийн ажлыг өнөөдөр Сүхбаатар дүүргээс эхлүүлж халдваргүйтгэл хийж байгаа ажилтнуудад биечлэн заавар чиглэл өглөө.

Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ковид-19 халдварт өвчнөөс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 09 сарын 15-г хүртэл сунгасан. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар эрсдэл бүхий цэгүүд, нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, ТҮЦ, бохирдол ихтэй булан тохой, орон сууцны гол болон туслах зам, гэр хорооллын бохирын цооног зэрэг байршлуудыг ариутгаж, халдваргүйтгэх ажлыг зохион байгуулаад байна.

Тусгай тоноглолтой мананцар үүсгэгч машинаар 3 сараас хойш системтэйгээр халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж 1-р ээлж: 2020.03.17-03.29-ний өдрүүдэд 129 рейсээр 3850км, 2-р ээлж: 2020.03.30-04.14 өдрүүдэд 148 рейсээр 4283км, 3-р ээлж: 2020.04.15-05.12-ны өдрүүдэд 141 рейсээр 4144км, 4-р ээлж: 2020.05.18-06.02-ны өдрүүдэд 196 рейсээр 6703км, нийт 613 рейсээр 18980.4км гудамж замд халдваргүйтгэл хийсэн байна.

Мөн халдваргүйтэлийн ажлыг Монголын ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбооны гишүүн 37 мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, хөндлөнгийн хяналтын 3 төрийн бус байгууллага тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 


Мананцар үүсгэж гудамж талбайг халдваргүйтгэх 5 дахь ээлж өнөөдөр эхэлж байна
2020-09-07 15:17:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0