Ням, 2024-11-24
Ж.Батбаясгалан: Шинээр 27 сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өнөөдөр /2020.09.11/ өглөө. Хэвлэлийн бага хуралд Хотын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцлоо.
 
Энэ үеэр тэрбээр "Есдүгээр сарын 1-ний байдлаар 27 сургууль, цэцэрлэгийг хүлээж авсан. Мөн 112 сургууль, 162 цэцэрлэгийг засварласан. Нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Цар тахалтай тэмцэх үүднээс яамтай хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 631 аж ахуйн нэгжээс 2800 ажлын байр цоо шинээр нэмэгдсэн. Цаашид төсөвт тавих хяналт, төлөвлөх төлөвлөлтөд иргэдийн оролцоог оролцуулахыг тулд мэдээллийг ил тод хэлэх ёстой.  Монгол Улс нэгдмэл төсөвтэй. Улсын төсөв, зээл тусламж гэж ангилахаас илүү нэг л бодлогоор явдаг. Сангийн яамнаас боловсрол, соёлын салбарт нийгдэж байгаа хөрөнгө оруулалт л гэж явна. Цаашид нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд явах нь үр ашигтай юм. Төсвийн нэг төгрөг ч гэсэн үр дүнгээ өгөх нь чухал. Ийм шаардлага бүх түвшинд, бүх цаг үед яригдах ёстой" гэж ярилаа. 

Ж.Батбаясгалан: Шинээр 27 сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон
2020-09-11 11:18:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0