Улсын Онцгой комиссоос есдүгээр сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл маргааш /2020.09.12/ Токио-Улаанбаатарын нислэгээр иргэдээ татаж авах юм.
Энэ сард болон дараа, дараагийн сард хийх нислэгийг БНСУ болон АНУ-руу хийнэ. БНСУ-т байгаа иргэдийн хувьд удаа дараа хүсэлт гаргасан хүмүүсийн асуудлыг тэргүүн ээлжид шийднэ.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар
Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.
Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ |
|